Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 2-10 тоотод түр оршин суух Боржигон овогтой Дашзэвэгийн Уламжаргал. Нас 42. Тодорхой мэргэжил байхгүй. Ам бүл 4. Нөхөр, хүү, охины хамт амьдардаг. Нөхөр Боржигин овогтой Ёндонжамцын Батзориг нь нас 46. Эрхэлсэн ажил, мэргэжилгүй. Охин Б.Солонгобаяр нас 14, Зуунмод сумын Сентпаул сургуулийн 4-р
ангид сурдаг. Хүү Б.Жамъяанпүрэв нас 9, мөн сургуулийн 2-р ангид сурдаг. Одоогоор айлын хурдан морь унахаар сургуулиас завсардан тухайн айлдаа түр байрлаж байгаа. Уламжаргал нь 2011 оны 12 сарын 1 нээс Төв аймгийн Хүүхдийн төлөө хэлтэст гэрээт үйлчлэгчээр ажилд орсон болно.
どうして・・・君を好きになってしまったんだろう?
どんなに時が流れても君はずっと
ここにいると 思ってたのに
でも君が選んだのは違う道
どうして君に何も伝えられなかったんだろう 毎日毎晩 募って行く想い(つのる) 溢れ出す言葉 解ってたのに 初めて出会ったその日から 君を知っていた気がしたんだ あまりに自然に溶け込んでしまった二人 何処へ行くのにも一緒で 君がいることが当然で 僕らは二人で大人になってきた でも君が選んだのは違う道 どうして・・・君を好きになってしまったんだろう?
どんなに時が流れても君はずっと
ここにいると 思ってたのに 特別な意味を持つ今日を幸せが溢れ出す今日を きれいな姿で神様に誓ってる君を 僕じゃない人の隣で祝福されてる姿を 僕はどうやって見送ればいいのだろう? もうどうして 君を好きになってしまったんだろう あの頃の僕らのことを(もう戻れない) 考えた、、、(もう戻れない)考えた、、、 どうして、君の手をつかみうばえなかったんだろう どんなに時が流れても君はずっと 僕の横にいるはずだった それでも君が僕のそば離れていっても 遠泳に君が幸せであることただ願ってる (たとえそれがどんなに厳しくても) つらくても
君は今 涙流した
泣きじゃくる子供のように
たとえ未来(あす)が見えなくなっても守るよ
夏の空見上げてニラんだ
強がってばかりで涙は見せない
本当はコワいくせに
大切なものを失わぬように
必死で走り抜けてきた
いつだって長い夜をふたりで乗り越えた
このまま一緒にいるから強がってないで いいんだよ
君は今 涙流した
泣きじゃくる子供のように
たとえ未来(あす)が見えなくなってもススムよ
夏の空見上げてサケんだ
誰かがつぶやいた言葉のワナに
踊るように惑わされて
大切なものは心の中に
わかってた君なのに
信じることがコワくて涙を忘れた
風が背中を押した ふたりならきっとゆけるよ
君の手を強く握った
無邪気なる子供のように
たとえ時間(とき)が現在(いま)を奪ってもススムよ
夏の空目指して走った
夏の空目指して走った
こんなにも広い世界で
一人になってゆくのだろう
あふれそうな想い受け止めてあげるよ
君は今 涙流した
泣きじゃくる子供のように
たとえ未来(あす)が見えなくなっても守るよ
夏の空見上げてサケんだ
夏の空見上げてニラんだ
Бидний чин сэтгэлийн хүсэл
Хирошимагийн музейд
...Хөөрхий охины амьдрах хүслэн
Хүн төрөлхтний мөнхийн хүслэн
Хийсэн шувууд нисэн дүүлээд
Хүй орчлонд ингэж хэлэг ээ
Эрүүл явах хосгүй сайхан
Эрхэм дээдийн жаргал билээ
Дайн дажингүй амар тайван
Даяар олны жаргал билээ...
Хирошима хот нь 1945 оны 8 сарын 6-ны өглөөний 8 цаг 15 минутад АНУ-ын зэвсэгт хүчний цөмийн бөмбөгөөр бөмбөгдүүлсэн гашуун түүхтэй. Энэ үеэр амиа алдсан хүн 246 мянга хүрч байсан ба амьд үлдсэн нь эдгэрэшгүй өвчтэй болж байлаа. Энэ үед 2 настай байсан Сасаки Садако охин гаднаа ямар нэгэн гэмтэлгүй байсан боловч цацраг идэвхит бодисын хордлого даамжирсаар 9 жилийн дараа Цусны хорт хавдар өвчнөөр өвдөн эмнэлэгт хэвтэхэд эмч ганцхан жилийн настай гэж оношилжээ. "Мянган цаасан тогоруу" хийвэл өвчин нь эдгэрдэг гэсэн Японы домогт итгэсэн охин уусан эмнийхээ цаасаар Тогоруу шувуу хийж эхэлжээ. Охин найман сарын дараа, 644 дэх цаасан шувуугаа хийгээд нас барсан байна. Японы ард түмэн түүнд зориулан цаасан шувуу хийж илгээж байсан ба нас барсанаас хойш 1 жилийн дараа гэхэд Зуун мянган цаасан шувуу Хирошима хотод цугларчээ.
Манай дугуйлангийн хүүхдүүд ч гэсэн 1000 ш цаасан шувуу хийх ба 2012 оны зун Япон явах найзууд маань Төв аймгийн хүүхэд багачуудын хүсэл сэтгэлийн илэрхийлэл болсон шувуудыг Хирошимагийн музейд аваачиж зална гэдгийг дуулгахад таатай байна.
Найзуудаа та нар энэ зураг дээр байгаа хүмүүсийг таньж байна уу? Тоттори мужид уламжилал болон зохион байгуулагддаг Япон хэлний дадлагын 5 дахь арга хэмжээний азтай оролцогч Б.Төгөл-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, 4 дэх арга хэмжээний бяцхан оролцогч байсан Х.Жаргалмаа, Япон хэлний дугуйлангийн хамгийн сэргэлэн хөвгүүн Д.Бадам-Очир, Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, дунд сургуулийн сурагч байхаасаа Япон оронд Монголын урлаг соёлыг таниулан сурталчилж ирсэн дуучин Оюунтүлхүүр нар байгаа бие дээ. 3 сарын 11-нд болсон аймшигт Цунами, газар хөдлөлтөнд өртсөн бүс нутаг болох Иватэ мужийн 10 хүүхэд Монгол оронд зочилох үедээ дээрх хоёр эрхэмийн хамт Богд хаан уулын ноён оргил Цэцээ гүний оройд гаран, тэндээсээ Манзуширийн хийдийн талаар уруудаж ирэхэд Хүүхдийн төлөө хэлтэсийн ах эгч нартайгаа хамт Хорхог, айраг, хоол ундтай хүлээн авч өөрсдийн Япон хэлний чадвараа шалгуулсан гээд бод доо. Энэ бол 2011 оны 9 сарын 1-ний элэг хөшим онигоо, эцэж үхмээр хүлээлт, цагийн зугаа самараар дүүрэн дурсгалтай өдөр байлаа гэж.
Маргааш орой эрүүл ирээрэй
/олон олон аавуудад/
Аав минь би таныг согтуу ирэх тоолонгоор
Амь болсон сэтгэл минь дотуураа нурдаг
Айлын хүүхдүүдээс ичиж холуурхан өнгөрөхдөө
Амьдралаас заримдаа уйдмаар санагддаг
Халамцуухан ирсэн ч ааваа би хайрладаг
Хичээл номоо хурааж сэтгэл минь гунигладаг
Цовоо сэргэлэн зантай таны л ганц охин
Цонхны цаанаас ширтэн зүрхээ урсган үлддэг
Уур хилэн, бачимдал гомдлын гал
Ухаан бодлыг хөвж манан дунд явна
Жаахан балчир охин чинь нэг л өдөр зүдрэхэд
Жүнзтэй дарсны амсар ойрхон байна, аав аа
Хайр байтлаа зовлон тээх орчлонгоос
Хамгаалж чадах ганцхан түшиг ааваасаа
Марал нүдэн охин чинь мөргөж гуйя
Маргааш орой эрүүл ирээрэй
У.Мөнхдэлгэр
Охин ийнхүү бичжээ. Сайхан ч, муухай ч аав нь охиндоо хамгаас илүү. Таныг гэсэн хүүхдийнхээ хайр дүүрэн харцанд согтуу харагдахгүй байхыг хичээгээрэй. Таныг угтан очих үр хүүхдээ архи ханхлуулсан үнсэлтээр бүү шийтгээрэй.
Дүн өвлийн хүйтэнд нүүрсгүй гэрт чичирэн, амьдарч байна гэж төсөөлөөд үз дээ. Төсөөлөн бодох төдийд хичнээн дулаахан орчинд байсан ч даардас хүрэх мэдрэмж төрж байгаа биз дээ. Ийм л нэгэн эгэл бор умгар гэрт нэгэн жаал хүү долдугаар ангийн эгч, ээж, аавтайгаа амьдардаг. Гэрийн эзэгтэй Уламжаргал эгч алган дээрээ бөмбөрүүлэн өсгөсөн хайртай аавыгаа нас барсанаас хойш амьдралын хатуу ширүүн нугачаанд хөл алдаж эхэлсэн гэдэг. Түүнтэй анх танилцсан маань 2011 оны 9 сард сан. Манай ажлынхан өрөөний засвараа хийж байхдаа пөөх паах болоод цонхруу гүйлдлээ. Хартал, манайхны архичин, гудамжных гэж нэрлэгддэг хүмүүсийн хүрээнд орох болов уу гэмээр халимаг үстэй эгч өөрөө болон нөхөр нь согтуу, дээр нь бие биенээ хэлэхгүй муу үгээр хэлэн хашгичин явах.
Үүнээс хойш 3 сарын дараа манай хүүхдийн төлөө хэлтэсийн дарга Д.Бадамцэцэг эгч гэрээт үйлчлэгчээр Уламжаргал эгчийг ажилд авсан юм. Ажилтнуудын хооронд янз бүрийн эерэг сөрөг шум эргэлдэн наадах нь яалтай. Гэхдээ л Уламаа эгчид итгэл өгөн ажилд авч, хоёр гурван удаа алдаа гаргахад зэмлэн уучилаад өнгөрөөсөнд нэг ч гэсэн хүнийг нийгмийн хүн болгохын төлөө агуу үйл бүтээж байгаа даргадаа талархнам. Уламаа эгчийн хувцас энд тэндээс цуглуулсан үзэмж муутай ч өдөр ирэх тусам цэвэрхэн болж ирж, нүүр царай нь хүртэл эрүүл, аз жаргалтай хүний туяа бага зэргээр гэрэлтэж ирж байна. Тэр энэ 2 сарын хугацаанд хуучин шигээ архи уухгүйг хичээн, хоёр хүүхдийнхээ төлөө өөрчлөгдөх ёстой гэсэн эрч хүчээр ажиллаж байна. Өглөө ажилдаа ирэхэд 00-н өрөөнөөс "Өглөөний мэнд", "Сайхан амарсан уу" гэж мэндлэх Уламаа эгчийн мэндчилгээнээс тэр өдөртөө ямар их ажиллах урам зориг авдаг гээч. Гэхдээ тэр өглөө бүр надаас түрүүлээд ирчсэн байдаг юм. Уламаа эгч ажилд орсондаа хязгааргүй их баяртай байгаа. Гэхдээ туршилтын хугацаанд, жинхлээгүй байсан болохоор гар дээр авах цалин шалихгүй. Нэгдүгээр сард л гэхэд 55000 төгрөг авсан. Харин энэ сараас цалингийн доод хэмжээ болох 144000 төгрөгийн цалин авна гэсэн баяртай мэдээг түрүүлж дуулгая.
Амьдралын сайн муу зүйлийг бишгүй үзсэн гэхэд Улмаа эгч өөрийгөө соёлтой гэж үздэг зарим хямсгаруудаас илүү чин сэтгэлээсээ хүнтэй мэндэлж, талархаж, ярилцах нь цаанаа л сэтгэлд дулаахан. Үнэхээр амьдралын нугачаанд хайр найргүйгээр өшгичүүлсэн ч, сөрөн гарах агуу их зориг сэтгэл түүнд байна. Өнгөрсөн сарын цалин арай л гар дээр ирээгүй үед Уламаа эгч мах, нүүрс байдаггүй ээ хэмээн хүн бүрээс 2000 төгрөг зээлүүлэхийг царайчлан асууж байлаа. Би хүртэл цалингаа хүлээж ядан байсан болохоор байхгүй ээ гээд л өнгөрлөө. Тэр орой энэ жилийн хамгийн ихээр хүйтэрсэн шөнө байсан. Дулаахан байранд өвөлжиж байгаа бид хүртэл дагжтал чичрэн, давхар хөнжилтэй унтсан даг. Шөнө сэрч хүүхдүүдийнхээ хучлагыг засах үедээ бид ийм зутруу байхад Уламаа эгчийн 2 хүүхэд галгүй гэрт, хоол ч идээгүй ямар хэцүү байгаа бол доо гэж бодон, тэдний өмнө асар их буруу зүйл хийсэндээ гэмшиж хоносон юм. Маргааш нь Уламаа эгчтэй хамт ирж хөргөгчинд бэлэн байснаас нь нэг хэсэг адууны мах, нэг хонины гуя, ойр зуур мах, аарц өглөө. Маргааш нь, хүүхдүүд зөндөө баярлаад, шөлтэй хоол, бууз хийж идлээ. Үнэндээ сүүлийн үед мах идээгүй ээ. Чадахаар нь жижиглэн л авдаг болхоор сайхан байна. Баярлалаа, баярлалаа" гээд л талархсанаа зөндөө илэрхийлж байна. Удалгүй, цалин бууж 55000 төгрөгнөөсөө гэртээ хүний хуучин телевизор авч тавьсан. Хүүхдүүд үзэх телевизтэй болж байгаа ч, үүнээс хэд үлдэх нь ойлгомжтой. Мягмар гарагт би хичээлгүй амардаг юм. Манай анги гэж дэлбэрчихсэн байсан болохоор ажилдаа очоод Уламаа эгчийг гуйж, хууч хөөрөнгөө ангиа цэмцийтэл цэвэрлэлээ. Сэтгэл шингэсэн бүхэн сайхан юм болохоор ангийн шал маань Уламаа эгчийн нямбайлан арчих тоолонгоор цэмцийгээд ирлээ. Дуусах үед, тэрээр отгоо эгчдээ мөнгө зээлүүлж чадах уу? Нүүрс авахгүй бол, ойр зуур цаасан хайрцаг цуглуулаад ч олигтой гал болохгүй нь ээ гэхээр нь цалингаасаа илүүчилж аппарат авах гэж хадгалж байгааруугаа ороод 10000 төгрөг өгөөд үүгээр хэд хоног түлэхээр нүүрс авчих аа уг нь тэр муу шуудайгаар авч байхаар хагас юм уу, хагасын хагас портероор авбал илүү хэмнэлттэй дээ гэж бас хошуу нэмэрлэн сургаад байгаам аа. Би хүртэл шуудайгаар нүүрс, килограмаар нь мах авахаар хамаг мөнгө урсаад, арвигүй байх шиг санагдаад голоо цохиод байдаг юм. Маргааш, Эгчид нь нэг нүүрс зарж байгаа зүс таних хүн тусалъя гэнэ ээ. Нүүрсэндээ явах гээд яарч байгаа болохоор 30000 төгрөг өгчихвөл тал портер нүүрс өгье. Өнөөдөртөө 3 шуудай нүүрс үнэгүй аваад түлж бай. Үлдсэнийг нь цалингаа буухаар өгнө биз гэнэ ээ гээд бөөн баяр... Өмнөөс нь баярлаад нөгөөхөөсөө 25000 төгрөг аваад өглөө. Ингээд ямар ч гэсэн тэднийх маань хэмнэж түлбэл сар гаруй хугацаанд түлэх түлштэй болсоон. Дулаахан гэрт хүүхдүүд хичээлээ хийгээд, хамтдаа телевизээ үзэж, хоолоо идэж чадна, цагаан сараа өнгөрөөж чадна.
Өнөөдөр гэртээ ирээд цэвэрлэгээ хийх гээд сууж байхдаа 1 жилийн өмнө хямдыг нь, хээнийх нь гоёыг бодоод авсан хивсэнцэрээ гаргаад шидчихмээр санагдаад. Даанч манайх балкон байхгүй. Ямар орцонд тавилтай биш. Хэ хэ. Цэвэрлэхэд амархан өнгө ордог ч, мяндсархаг утас нь гар шархдуулдагийг нь бодоод бушуухан утас аваад Уламаа эгчрүү залгалаа. Харамсалтай нь утас нь үгийн солиогүй унтарчихаад болдоггүй. Харин тэгсэн чинь удалгүй Уламаа эгч яасан бэ ямар нэгэн юм болоо юу, эгч нь яваад очих уу гэж хүний утаснаас яриад нээх удаагүй шуугиад ороод ирлээ. Хуучин, тэгээд хогийг нь ч шүүрдээгүй хуйлаад тавьсан байсан даа ичих ч шиг, үнэн учираа хэллээ. Ашгүй, уухайн тас өө ямар сайн юм. Баярлалаа. Ингэхэд, Отгоо чи минь намайг мөн ч их баярлуулж байна даа. Урьд насандаа надад өртэй байсан юм болов уу даа гээд Уламаа эгч хээ шаагүй байх нь харин ч эсрэгээрээ намайг маш их баярууллаа. Бас дөнгөж залгах төдийд яасан юм бол гэж санаа нь зовоод такси барин шуугиад ороод ирэхээр нь сэтгэл хөдөлсөндөө явсных нь дараа өөрийн эрхгүй нулимс под, под... Хамгаас хайртай аав, ээж, гэр бүлийнхнээсээ хол хүний нутагт энэ хэдэн жилийг өнгөрөөхдөө ингээд санаа тавиад, хүрээд ирэх хүн байгаагүй бүх л ачаагаа өөрийн нуруун дээрээ үүрч ирсэн надад юу юунаас илүү баян болсон юм шиг мэдрэмж төрж байна. Зогсоо зайгүй шингэн алдаад толгойгоо даахгүй болсон хүүгээ тэврээд эмнэлэг явах, нялх охиноо гэрт нь орон дотор нь өлгийдөж орхиод гэрээс ажил, ажилаас гэррүүгээ хар хурдаараа жирийх гэх мэт хүнд өдрүүдэд хамгийн тусалж өгсөн нь энэ хэдэн таксины жолооч нар л байж дээ.
За тэр ч яахав. Уламаа эгчтэй бага зэрэг танилцсан байх аа. Энэ л хүнд, энэ л гэр бүлд би ямар нэгэн аргаар тусламаар байна. Нөхөр нь архи ууж байгаад асуудал үүсгээд 1 сар хагасын хугацаатайгаар хоригдсон байгаа. Удахгүй гарч ирээд Уламаа эгчийг яаж өөрчлөгдөж байгааг харан өөрөө ч ухаарана гэдэгт итгэлтэй байна. Надад тулах цэг өгөөч, тэгвэл би... гэдэг шиг энэ л хүний нүдэнд өртөх нь битгий хэл нүд үзүүрлэгдэх энгийнээс энгийн, эмзэгээс эмзэг гэр бүлд таны, миний, түмэн олны тусламж хэрэгтэй байна. Би хувьдаа бодохдоо мөнгө цуглуулж байгаад саалийн үүлдрийн доод тал нь 2 үхэр хавар ногоонд залгах хүртэд хэрэглэх өвс тэжээлтэй нь аваад өгчихвөл нөхөр нь өөрийн гэсэн өмчтэй, ажилтай болохоор архи ууж, гутрах цаг гарахгүй. Тэгээд ч сүүг нь борлуулаад мах, гурилаа аваад байх юм уу гэж бодож байна. Бас нэг зүйл гэвэл орчин үед 3, 4 настай хүүхэд ч хэрэглээд байгаа компьютер гээч нөхрийг үзүүлэлт муу, оффисын үндсэн программ дээр ажиллаад, дуу клип үзэж сонсох төдий байсан ч хамаагүй хямдаас нь сонгоод 2 хүүхдэд аваад өгчихвөл үе тэнгийхнээсээ нэг юмаар ч гэсэн хоцролгүй сураад, цаашид сурах, амьдрах эрмэлзэл зорилготой болох юм болов уу гэж бодож байна.
Энэ тал дээр таны санал бодол ямар байна? Надтай хуваалцаарай. Хамтарч тусалж дэмжээд энэ гэр бүлд байгаа итгэлийн очийг гал болгон бадраая.
Хэрэв та туслахыг хүсвэл дараах дансанд мөнгө хандивлаарай. Энэхүү блог болон фэйсбүүк, твиттерээрээ тэдний тухай илүү их материал, зураг оруулж хэрхэн амьдарч, дэвшиж байгааг харуулж байх болно оо. Мөн дансны хуулгыг байнга нийтэлж, хэдэн төгрөгний орлоготой болсоныг тайлагнаж та бүхэнтэйгээ ярилцаад хамгийн үр дүнтэй гэсэн зүйлээр нь тэдэнд туслах бодолтой байна.
Хаан банк:
Долларын данс-5721350369
Төгрөгийн данс- 5029068256
Та бидний сайхан сэтгэлийн цучил энэхүү уулзварт нэгдэн нийлээд нэгэн айлыг халуун дулаан, эрүүл саруул амьдралын хэвшилд хөтөлж чадна гэдэгт итгэнэм. Миний бие Япон хэлний орчуулагч тул япон хэлрүү орчуулж тараах болно. Та бүхэн ч гэсэн боломжит хэлбэрээр нь танилын хүрээгээрээ дамжуулна уу.
Та англи хэл сурах гээд цаг зав, мөнгө төгрөгний боломж гарахгүй байна аа даа. Боломжийн арга зааж өгье. Эндээс та зөвхөн англи хэл гэхгүй солонгос, хятад хэл, нягтлан, татвар, санхүүгийн, компьютерийн мэргэжлийн багш нарын системтэй сургалтанд хүссэн үедээ хамрагдах боломжтой. За тэгээд дэлгэрэнгүйг өөрсдөө ороод үзчихээрэй.Хамгийн гол нь хямд шүү
www.magicgate.mn
Бүртгүүлэх бол www.magicgate.mn/zizge гэж ороорой. Танд таалагдана даа.
Та хэзээ нэгэн цагт зав гарган 20, 30 аар нь цаасан шувуу хийж үзсэн үү?
Маш анхааралтай, нягт нямбай эвхэн нугалж, эргүүлэн тойруулж байж ийм хөөрхөн шувууг хийлээ. Япон хэл, соёлыг судалж эхлээд 11 жил болохдоо хийж сураагүй зүйлээ хамгийн хайртай хоёр шавиараа заалган байж, 4 сурагчтайгаа хамт 2 өдрийн хичээлийн 3 цагийн турш 138 ширхэг цаасан шувуу хийлээ. Нэг уутандаа 140 ширхэг цаас байдгийн 2 ширхэг цаас нь л аврах аргагүйгээр шувуу болж чадсангүй. Царай муутай үрчгэр шувуу хэрэггүй шүү дээ. Тийм ээ.
...Хөөрхий охины амьдрах хүслэн
Хүн төрөлхтний мөнхийн хүслэн
Хийсэн шувууд нисэн дүүлээд
Хүй орчлонд ингэж хэлэг ээ
Эрүүл явах хосгүй сайхан
Эрхэм дээдийн жаргал энэ...
1000 ширхэг цаасан шувуу. Яаж хийнэ ээ. Тийм олныг гээд л халширч байсан нь өчигдөр хүртэл 3 сарын хугацаа. Чин сэтгэлээсээ хамтдаа суугаад хийвэл хурдан хийх юм байна аа. Цаасан шувуунд хүнийг татах, цааш нь хийгээд л хийгээд л баймаар сэтгэл төрүүлэх нэг зүйл байна. Шувуу болохоороо тэр үү, жижигхэн болохоороо тэр үү... Үгээр тайлбарлаж чадахгүй ч маргааш ч гэсэн ангидаа очоод хүүхдүүдтэйгээ хамт хийгээд л баймаар яараад байх юм.
Ямартаа ч гэсэн бидний хийсэн 1000 ширхэг цаасан шувуу ирэх 2012 оны зун Япон хэлээ хамгийн сайн сурсан шавь нартай маань хамт та бидний мэдэх, зүрх шимшрүүлэн дурсдаг Хирошимагийн Атомын бөмбөгдөлтөнд өртөгсдийн дурсгалд зориулсан музейд Монгол хүүхдүүдийн энх тайвны, сайн сайхны төлөө гэсэн сэтгэлийн бэлгэдэл болон очно гэдэг мэдээг таньтай хуваалцахад таатай байна.
...Зуун мянган шувуу хийвэл
Ямар ч зовлонгоос салдаг гэнэ
Зургаан тивийн хүүхэд бүхэн
Япон охинд шувуу илгээжээ.
Зургаан настай байхад минь аргалд хамт явж байхдаа газар дээр ганц хонгорхон эгч минь надад энэ дууг зааж өгч байсан сан. Жува минь/Бид хайртай эгчийгээ Жува гэж авгайлдаг/ энэ хүртэл энэ дуунд гардагчилан дүү нь Япон охинд цаасан шувуу хийж илгээнэ гэж санаагүй байх л даа. Цаасан шувуу нэг бүрийг хийхдээ сэтгэл дотроо хайртай эгчийг минь эрүүл энх, өвдөх өвчингүй байлгаж өгөөч ээ гэж шивнэн шившин хийж байна. Энэ бол зөвхөн миний биш азай буурал аав, ижии, арзайсан сахилгагүй 8 дүүгийн чинь хүсэл юм шүү. Бид таньдаа дэндүү их хайртай...
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Батбаяр овогтой Энхтунгалаг 2008 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгссөн. Охины хамт амьдардаг.
Түүний амь амьдралын утга учир, гэрэл гэгээ болсон 3 настай охин нь уушигны хорт хавдар гэсэн оноштойгоор гадаадад эмчилгээ хийх шаардлагатай болсон байна. Охин 2008 оны 8 сарын 28нд төрсөн. Анх 2011 оны 3 сард өвдөж эхлээд 4 сарын 15 болон 11 сарын 10 нд эх нялхаст хагалгаанд орсон. Улмаар, хавдарыг хүндрүүлж даамжируулахгүйн тулд Хөх хот юм уу Бээжинд яаралтай хагалгаа хийлгэхэд 15-20 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Энхтунгалаг охинтойгоо дөрвөн хоногийн өмнө хотод ирж, одоогоор эх нялхаст эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Та бүхэн үүнийг цааш нь боломжоороо олон хүнд дамжуулна уу.
Дуслыг хураавал далай болно. Та бидний сайхан сэтгэлийн өчүүхэн өглөг нэгэн эхийг үртэй нь үлдээж, нэгэн хөөрхөн үрд амьдрал бэлэглэх болно. Хүн бүр бага ч бага багадахгүй туслая.
Охины ээж Энхтунгалагийн утас 99941738
Хандивын данс: 5890765300
Жингээ хасъя, хөдөлгөөний дутагдлаас сэргийлье гэсэн хүмүүст зориулсан олон зөвлөлгөө, дасгал байдаг.
Харин энд дурьдах зөвлөлгөө бол одоогийн байдлаар надад хамгийн их таалагдсан нь юм шүү.
Цаг авахгүй, элдэв зүйл уучихаад гүйлгэж сандарахгүй, тусгай хэрэгсэл хувцас шаардахгүй, за тэгээд хамгийн чухал нь мөнгө хэмнэнэ гэж байгаа. Бас богино хугацаанд найдвартай хөлрүүлнэ. Эх сурвалжийг одоо цээжээр санахгүй байна. Би өөрөө хийгээд 10 хонож байна.
Та ч бас хамтдаа өглөө орой бүр хийгээрэй. Хамгийн гол нь нэг удаа хийхдээ дасгал бүрийг 42 удаа л хийнэ шүү. Битгий шантарч орхиорой!!!
1. Хөл дээрээ гүйцэд сууж босох
2. Өвдөгөө нугалж босоо суугаад /90 градус үүсгэнэ гэсэн үг/ хоёр гараа хажуудаа аван унжуулах ба гараа чангалан атгаж, тэнийлгэх
3. Дээшээ харж хэвтээд хоёр хөлөөрөө дугуй жийх хөдөлгөөнийг хийх. Ингээд л болоо. Амархан байгаа биз. Мартуузай. Тус бүрийг 42 удаа шүү.
自分以外にだれもいない環境を感じたことがありますか。
または、普通のモンゴル若者たちの生活をのぞいて見たいですか。
母国語で自由にしゃべりながら、モンゴルのことを知りたいですか。
最後に、一番安く旅行したいですか。
それなら、気軽いに連絡してください。
連絡先: otgonchimeg8@yahoo.com

